СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-23

ШУУД: Жүдо бөхийн "Осака-2018" их дуулга тэмцээн эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

75 орны 454 жүдоч оролцох уг тэмцээнд Монгол улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 10 жүдоч, эмэгтэй 3 жүдоч нийт 13 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна.

Тойргийн барилдаанууд Монголын цагаар өглөө 10:00 цагт эхлэж медалийн төлөөх барилдаанууд 16:30 цагт эхлэх хуваарьтай байна. Манай www.livetv.mn сайт тэмцээнийг шуурхай шууд дамжуулахаар ажиллаж байна.  

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, эмэгтэйчүүдийн 48кг, 52кг жингийн барилдаанууд дөрвөн дэвжээн дээр зэрэг явагдана. Манай бөхчүүдэээс өнөөдөр шилдэг 6 жүдоч татамид гарна.

  • Эрэгтэйчүүдийн 60кг жинд: Б.Амартүвшин В хэсэг эхний тойрог гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Япон улсын Ошима Юуматай барилдах юм. Мөн жингийн D хэсэгт М.Тогтохбаяр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын жүдоч Су Рилэгэтэй барилдахаар байна. /Б.Амартүвшин гуравдугаар дэвжээний 10 дахь барилдаан, М.Тогтохбаяр гуравдугаар дэвжээний 14 дэх барилдаан/
  • Эрэгтэйчүүдийн 66кг жинд: Ё.Басхүү В хэсгийн эхний тойрогт АНУ-ын жүдоч Чандлер Кольтой барилдах бол Г.Хэрлэн энэ жингийн D хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөөд байна. /Ё.Басхүү нэгдүгээр дэвжээний хамгийн эхний барилдаан, Г.Хэрлэн нэгдүгээр дэвжээний 13 дахь барилдаан/
  • Эмэгтэйчүүдийн 48кг жингийн А хэсгийг МУГТ М.Уранцэцэг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Японы жүдоч Ёшида Санатай барилдахаар байна. /М.Уранцэцэг дөрөвдүгээр дэвжээний 9 дэх барилдаан/
  • Эмэгтэйчүүдийн 52кг жингийн D хэсэгт Л.Сосорбарам эхний тойрогт Тайван улсын жүдоч Лин Гуан Юунтай барилдах юм.  /Л.Сосорбарам дөрөвдүгээр дэвжээний 8 дахь барилдаан/

Нэгдүгээр дэвжээ шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээ шууд үзэх:

Гуравдугаар дэвжээ шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээ шууд үзэх:

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.