СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-22

ВИДЕО: М.Нандинцэцэг ДАШТ-ий Мөнгөн медалийн төлөөх тулаан

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

 

54кг жинд Монгол улсын тамирчин М.Нандинцэцэг, 75кг жинд Вельсийн Лаурен Прайс, 81кг жинд Колумбын Жессика Сайседо нар анха удаа улсаа төлөөлж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж цаашлаад мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг олж аваад байна. 

Энэ жил 30 насны босго алхаж буй М.Нандинцэцэг 2004 оноос хойш буюу тасралтгүй 14 жил боксын спортоор хичээллэж байгаа манай шилдэг ширэн бээлийтнүүдийн нэг юм.   54 кг жинд M.Нандинцэцэг эхний тойрогт Унгар улсын тамирчин Ц.Цабинаг техникийн илт давуугаар хожсон бол шигшээ 8-д шалгарах тулаанаа Хорват улсын боксчин Питеса Зелжанатай хийж мөн хугацаанаас өмнө "дутуу гаргаж" гайхалтай сайхан тоглолтыг үзүүлсэн билээ.

Хоёр хоногийн өмнө М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөө Марокко улсын Зохра Эз-Захроутай тулалдан бүх шүүгчдийн саналаар буюу 5:0 харьцаагаар хожиж ДАШТ-ийн хүрэл медалийн болзол хангасан билээ.

М.Нандинцэцэг Монгол улсаас анхны эмэгтэй Дэлхийн медальт боксчин боллоо. Тэрээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Болгар улсын боксчин Стойка Петроватай тулалдлаа. Шууд дамжуулалтын төгсгөлд цаанаасаа алдаа гарч тоглолтын үр дүнг мэдэж чадаагүй албан бус мэдээгээр манай тамирчин шүүгчдийн 3:2 харьцаагаар хожигдсон мэдээ байна. Бид бүгд тэмцээний албан ёсны мэдээ гарсан даруйд дахин мэдээллэх болно.  

М.Нандинцэцэгийн мөнгөн медалийн төлөөх тулааны бичлэг:

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.