Мэргэжлийн сүмогийн дэвжээнээс зодог тайлаад удаагүй байгаа гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хэлд, хөлд орсон төрсөн газар нь Налайх дүүрэг. Тэрбээр амьдарч байсан дүүргийнхээ эмнэлэгт “Niprk Surdial 55 plus” маркийн диализын таван аппарат хүлээлгэн өгчээ.
Налайх дүүрэгт диализын аппараттай болгож олон хүний амь аварна гэж боддог байсан бодлоо ийн хэрэгжүүлжсэн байна
“Эрүүл мэндийн салбарт хүрэлцээ муу, хамгийн их эрэлттэй байдаг уг аппаратын хандив тусламж нь цагаа олсон ажил байлаа” гэж Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн талархсанаа илэрхийлсэн байна. Бөөрний архаг дутагдалд орсон иргэд диализын аппаратанд орохын тулд УНТЭ-ийн бөөрний тасагт ханддаг.
Харин одооноос тус дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн таван аппартандаа тулгуурлан цус шүүх тасгийг ирэх сард нээн ажиллуулахаар болжээ. Н.Цэвэгням 2009 онд аавыгаа бөөрний дутагдал гэх аюулт өвчнөөр алдаж байжээ. Тэр цагаас Налайх дүүрэгт диализын аппараттай болгож олон хүний амь аварна гэж боддог байсан бодлоо ийн хэрэгжүүлжсэн байна.
.