Долоон жил хамт амьдарч, санхүүгээр дэмждэг байсан найз залуу нь өөр эмэгтэйтэй гэрлэх болсноо мэдэгдсэний дараа амь насыг нь бүрэлгэсэн хэрэг Арабын Нэгдсэн Эмирт улсад гарчээ.
Одоогоор Арабын эрх баригчид хохирогч эрэгтэй болон гэмт хэрэг үйлдсэн гэгдээд буй эмэгтэйн нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Хэргийн мөрдөн шалгах ажил дууссаны дараа шүүх хурал эхэлнэ гэжээ.
Эрэгтэйг сураггүй алга болсноос хойш гурван сарын дараа ах нь хайж эхэлсэн байна. Хамт амьдарч, санхүүгийн асуудлыг нь шийддэг байсан эмэгтэйн гэрт ирэхэд мах бутлагчаас нь хүний шүд гарч иржээ. Шүдийг шинжлүүлэхэд алга болсон эрэгтэйнх гэдэг нь батлагджээ.
Тиймээс цагдаа нар эмэгтэйг найз залуугаа өөр эмэгтэйтэй суух шийдвэр гаргасны дараа өс санаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэн бариивчлаад байна. Мөн бусад найзуудынхаа тусламжтай цогцсыг нь мах бутлагчинд хийсэн гэж таамаглаж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй найз залуугийнхаа цогцсыг болгон, будаатай хольж Араб үндэсний хоол хийн хажуу зэргэлдээ ажил хийдэг Пакистан иргэдийг дайлсан байж болзошгүй гэнэ.
Эх сурвалж: www.nypost.com