Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээн маргааш албан ёсоор эхлэнэ.
75 орны 454 жүдоч оролцох уг тэмцээнд Монгол улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 10 жүдоч, эмэгтэй 3 жүдоч нийт 13 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Тойргийн барилдаанууд Монголын цагаар өглөө 10:00 цагт эхлэж медалийн төлөөх барилдаанууд 16:30 цагт эхлэх хуваарьтай байна. Манай www.livetv.mn сайт тэмцээнийг шуурхай шууд дамжуулахаар ажиллаж байна.
Одоо бөхчүүдийнхээ сугалаа хэрхэн гарсаныг жин тус бүрээр танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн 60кг жинд өсвөрийн Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Амартүвшин, М.Тогтохбаяр нарын залуу тамирчид хүч үзнэ. Манай хоёр тамирчин хоёул эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эрэгтэйчүүдийн 66кг жинд Ё.Басхүү, Г.Хэрлэн нар барилдана.
Эрэгтэйчүүдийн 73кг жинд Г.Одбаяр барилдах ба уг жингийн D хэсгийг тэргүүлж буй тал эхний тойрогт гоц мөргөөд байна.
Эрэгтэйчүүдийн 81кг жинд О.Ууганбаатар барилдах ба уг жингийн В хэсгийг тэргүүлж барилдах тул эхний тойрогт гоц мөргөөд байна.
Эрэгтэйчүүдийн -100кг жинд манайхаас хоёр бөх барилдаж байгаа ба О.Хангай, Л.Отгонбаатар нар барилдана.
Эрэгтэйчүүдийн +100 жинд МУГТ Н.Түвшинбаяр А хэсэгт барилдах бол Ө.Дүүрэнбаяр маань D хэсгийг тэргүүлэн барилдах юм.
Эмэгтэйчүүдээс манай 3 шилдэг жүдоч барилдах ба эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох -48кг жинд МУГТ М.Уранцэцэг А хэсгийг тэргүүлэн барилдах ба хоёрдугаар тойрогт Японы Ёшида Санатай барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн 52кг жинд Л.Сосорбарам эхний тойрогт Тайваны бөх Лин Гуан Юнтай байрилдах юм.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд МУГТ Д.Сумьяа С хэсгийг тэргүүлэн барилдах ба эхлээд Тайваны бөхтэй барилдахаар байна.