СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-22

Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
6 жилийн өмнө

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11:00 цагийн үед эхэлж хуралдаанаар

-       Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт,

-       Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг,

-       Монгол Улсын ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай

зэрэг нийт 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч чуулганы хуралдааны дундуур АН, МАН-ын нийлсэн нэр бүхий гишүүд чуулганд оролцохгүй байх бойкот хийж байгаагаа мэдэгдэн уг бойкотод  УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдсэн тухай онцолсон юм.

Хэдийгээр хэсэг гишүүд ийнхүү бойкот хийж байгаагаа мэдэгдсэн ч чуулган эхэлж хэлэлцэх ёстой асуудлын нэг дэх асуудлыг хэлэлцсэнээр завсарласан билээ.

Ингээд УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 16:00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэлтээс шалтгаалж 30 минутын дараа эхэллээ. Яг одоо Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.