Английн Лондон хотод 2018 оны 11 сарын 9-10-нд зохион байгуулагдсан Дэлхийн шатрын холбооны хурлаар Монгол Улсын шатарчин, Ховд аймгийн харьяат, “Мон-Чесс” клубын тамирчин, Дэлхийн Сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, МУ-ын аварга Баяржаргалын Баярмаа, Увс аймгийн харьяат, “Хан-Алтай” клуб, МУИС-ын тамирчин, Азийн Залуучуудын хошой аварга, МУ-ын аварга Үүрцайхын Үүрийнтуяа нарын Эмэгтэй Олон Улсын Мастер (WIM) цолыг албан ёсоор баталлаа.
Б.Баярмаа Олон Улсын мастер цол авсан Монголын 30, эмэгтэйчүүдээс 19 дэх шатарчин, Ү.Үүрийнтуяа Их мастер цол авсан Монголын 10, эмэгтэйчүүдээс зургаа дахь шатарчин боллоо. Дэлхийд “Оюуны спорт”-ooр эх орныхоо нэрийг дуурсгаж буй Эмэгтэй Олон Улсын Мастер Б.Баярмаагийн багш ДШХ-ны дасгалжуулагч Ц.Батсайхан, Ү.Үүрийнтуяагийн багш Их Мастер Д.Шаравдорж юм. Оюуны спортод амжилт гаргаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа хоёр тамирчиндаа LIVETV.MN сайтын хамт олноос баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.