Өнөөдрийн УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлсэн үг олны анхаарлыг татаж байна.
Тэрбээр: Монгол улсын Ерөнхий сайд болчимгүй үйлдэл гаргаж төрийг бойкотолж болдог юм уу. 2019 оны төсөвт хориг тавьсанаар Монгол улс төсөвгүй боллоо. Шинэ он гараад цалин тэтгэвэр буухгүй бол жинхэнэ үймээн болно. Үүнийг хүсээд байгаа юм уу.
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг чөлөөлдөг нь ямар учиртай юм бэ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ирэхдээ зэвсэг өгдөг нь ямар учиртай юм бэ.
Ерөнхий сайд нь 300 офицерийг дуудаж авчраад зэвсэглэх тухай ярьсан нь ямар учиртай юм бэ. Энэ бүгдийн ард ямар зорилго байна вэ.
Ийм тогтворгүй байдлыг үүсгэж байгаа Ерөнхий сайд огцрох ёстой гэлээ.
Үүнээс өмнө байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын байран дээрээ 100 залуу цуглуулж, жагсаал цуглаанд бэлдэж байсан гэж хэлж байсан билээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.