Чихрийн шижин өвчтэй 400 сая гаруй насанд хүрсэн иргэн дэлхий дээр амьдарч байна. 2030 он гэхэд энэ тоо 511 сая болж нэмэгдэнэ гэж урьдчилан таамаглажээ.
Эдгээр хүмүүсийн 80 саяд нь инсулин тогтмол хэрэглэх шаардлагатай болно гэж Чихрийн шижин өвчин судлалын сэтгүүлд бичсэн байна. Гэвч хоёр төрлийн чихрийн шижинтэй 80 сая хүний тэн хагас нь хэрэгцээтэй инсулинаа авч чадах бол үлдсэн тал нь инсулины дутагдалд орно гэж судлаачид үзжээ.
Нэн ялангуяа Африк, Ази, далайн эргийн бүс нутгийн иргэд чихрийн шижинд хамгийн их өртөх магадлалтай байгаа тул өвчний үед хэрэглэх эм бэлдмэлийн нөөц хангамжинд анхаарлаа хандуулахыг уриалж байна. Уг судалгааны дүнг Олон улсын чихрийн шижний холбоо 221 орны хоёр төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн дунд хийсэн 14 өөр судалгаан дээр үндэслэн гаргажээ.
Инсулинийг чихрийн шижин өвчний нэгдүгээр хам шинжтэй болон зарим тохиолдолд хоёрдугаар хам шинжтэй иргэд эмчилгээнд хэрэглэдэг. Инсулины эмчилгээ үнэ өртөг ихтэй, энэ төрлийн зах зээлд гурван том үйлдвэрлэгч давамгайлж байна. Тиймээс улс орон бүрийн Засгийн газрууд инсулины хэрэглээг хангахад дэмжлэг тусламж үзүүлэн санаачилга гарган ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: www.cnn.com