Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Владимирович Дворкович сонгогдсоноос хойших анхны зөвлөлийн хурлаа Лондон хотод Дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөж буй Магнус Карлсен& Фабионо Каруана нарын тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр зохион байгуулав.
Уг хурлаар дөрвөн тивээс Ази тив-Монгол, Америк тив-Тринада Тобаго Улс, Африк тив-Сватина Улс, Европ тив-Сан марино улсын холбоодыг сонгон жилд 20 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэгийг шатрын хөгжилд зориулан олгохоор ДШХ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
ДШХ нь дөрвөн жилийн хугацаанд гишүүн 188 орны холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулах зорилттой ажиллаж буй. Дэмжлэг авсан холбоод жил тутам үйл ажиллагааны тайлангаа ДШХ-нд хүргүүлж, ажлаа дүгнүүлэх шаардлагатай юм.