Төрийн албаны шалгалтаар явж байсан төрийн албан хаагчид Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг "Солонготын даваа"-ны орчимд шороон зам дээр автомашинтайгаа осолд оржээ.
Осол болох үед машинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй байсан бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд, хүндэвтэр байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.