УИХ-ын гишүүн С.Жавхлан шинэ 7 хоног эхэлсээр Төрийн ордонд ирж ямар нэгэн Байнгын хорооны хурал болон үйл ажиллагаанд оролцоогүй юм. Харин өнөөдөр УИХ-ын чуулгантай учир эрхэм гишүүн ажилдаа иржээ.
Засгийн газар огцрох эсэх нь С.Жавхлан нарын ганц хоёрхон гишүүдийн саналаас ихээхэн хамаарах учир сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Жавхланг хүлээсэн хүмүүс ордноор дүүрэн байсан гэж хэлж болно. Тиймдээ ч УИХ-ын чуулганы дундуур С.Жавхланг өрөөндөө орох үeд нь МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нарын хүмүүс орж уулзаж харагдсан.
УИХ-ын гишүүн С.Жавхланг Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар ямар байр суурьтай байгааг тандлаа.