Төрийн албаны шалгалтаар явж байсан төрийн албан хаагчид Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг "Солонготын даваа"-ны орчимд шороон зам дээр автомашинтайгаа осолд оржээ. Энэ хэрэг 2018.11.21-ний өдрийн 20:00 цагийн орчимд болсон байна.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “T.Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч, гүүрний далан мөргөж жолооч 60 настай Б, 54 настай Г, 29 настай Ж 36 настай Ц нарын 4 хүн гэмтсэн хэрэг гарсан. Тэд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ч нэг эмэгтэй нь одоог хүртэл ухаан ороогүй байна” гэв.
Ланд-200 автомашинд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид сууж явсан байна. Тэд төрийн албаны аттестачлалын шалгалт явуулах зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж байжээ. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийг хамарсан төрийн албаны энэхүү шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа аж.
Тус машинд явсан хүмүүсээс ЗГХЭГ-ын реферэнт Ганбат, сангийн яамны Ц нарын биеийн байдал тааруу байгаа юм байна. Өнөөдөр өглөө 8.40 цагт Улаанбаатараас өвчтөнүүдийг авч явахаар нисдэг тэрэг ирсэн. Одоо Цахир сумын төвд байгаа аж.
Энэ хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дараах мэдээллийг өглөө.