Одоогоос зуу гаруй жилийн өмнө буюу 1913 оны хоёрдугаар сард “Нью-Йорк таймс” сонин Броадвэйн гудамжинд түгжрэл үүссэн тухай анх мэдээлж байжээ. Энэ бол 105 жилийн өмнөх түүх юм.
Францын философич эрдэмтэн Хенри Бергсон Америкт ирж Колумбын их сургуульд лекц уншжээ. Түүний лекц хичээлийг сонсохыг хүссэн Нью-Йоркчууд Броадвэйн замд түгжрэл үүсгэж байсан гэнэ.
Бергсоны лекцийг сонсохоор Колумбын Их сургуулийг зорьсон иргэд автозамын анхны түгжрэл үүсгэсэн тухай 1959 онд түүхч Ларри МакГрат номондоо бичжээ. 1900-аад оны эхэнд Америкчууд Бергсоныг ихээхэн сонирхдог байсан талаар МакГрат тухайн үед “Нью-Йорк таймс” сонинтой өрсөлддөг байсан “The Sun” өдөр тутмын сонинд ярьжээ. Тэрээр “Бергсоны илтгэл 500 хүний багтаамжтай танхимд болсон ч 2,000 хүн ирж үзсэн. Түүний философийн тухай лекц Америкчуудын хувьд сонирхолтой сэдэв байсан” хэмээн өгүүлсэн байна.
Францын алдарт философич “Оюун санаа ба эрх чөлөө” сэдэвтэй зургаан цуврал лекцээ уншсан бөгөөд асуулт тавих эрх сонсогчдод чөлөөтэй байжээ.
Эх сурвалж: www.qz.com