Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ энэ сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод болох юм. Зургаа дахь удаагийн тэмцээнд Монгол улсаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубын нэг тамирчин зодоглохоор эх орноосоо мордлоо.
Тодруулбал, 57 кг-ын жинд спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарын удирдлага дор хүч үзнэ. Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэх юм. Тус тэмцээнд 2013 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 2014 онд гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар түрүүлж байсан юм.