СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-21

Засаг, төрийн буруу шийдвэрийг хянах хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Шүүхийн ахмадуудын холбооноос Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж УИХ-д мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шүүхийн ахмадуудын холбооны гишүүн Д.Гансүх "Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааг шүүхийн хяналтаас гаргах төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд их хурлаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх шатанд явж байна. 

Засгийн газар түүний харьяа төв орон нутгийн засаг, захиргааны байгууллагын иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болно

Энэ төслийг

Шүүхийн ахмадуудын холбооны зөвлөлөөрөө хэлэлцээд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх талаар УИХ-д мэдэгдэл гаргалаа.

Нэмэлт өөрчлөлтийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 заалтад өөрчлөлт оруулах гээд байгаа юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй үйл ажиллагаануудыг заасан заалт байдаг. 3.1.7-д өмнө нь улс төрийн үйл ажиллагаа хамаарахгүй гэсэн өгүүлбэр байсан. Үүний оронд .

Шүүхийн харьяалан шийдэх маргааныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиар зохицуулах журамтай юм.

Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйл Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 дугаар заалт хоёр уялдаатай болчихоод байна.

. Ийм учраас цаад агуулгаараа Засгийн газар болон түүний шийдвэрийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр шүүхийн хяналтаас гарах нөхцөл үүсэж байна.

Хэрэв энэ хуулийн төсөл УИХ-аар батлагдчихвал хэмээн Шүүхийн ахмадын холбооноос үзэж байгаа юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.