Индонезийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх далайн эргээс аварга том үхсэн халим олджээ. Халимны гэдэс дотроос зургаан кг хуванцар хаягдал гарсан байна. 115 ширхэг хуванцар аяга, дөрвөн хуванцар лонх, 25 гялгар уут, хоёр ширхэг резинэн углааш гарч иржээ.
10 метр орчим хэмжээтэй аварга халим Капота арлын орчимд олдсон байна. Халимны гэдэснээс хуванцар хог хаягдал их гарсанд байгаль орчин хамгаалагчид сэтгэл зовнилоо. “Бид халимыг үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоох боломжгүй ч түүний гэдэснээс олдсон хог хаягдал үнэхээр аймшигтай байсан” гэж далай тэнгис хамгаалах газрын мэргэжилтэн Дви Супрапти ярьжээ.
Индонези улс нь Хятад, Филиппин, Вьетнам, Тайланд улсуудын адил нэг удаагийн хуванцар сав баглаа бүтээгдэхүүний хэрэглээгээрээ Зүүн өмнөд Азид тэргүүлж буй орон юм. Эдгээр улсуудаас гардаг хуванцар хог хаягдлын 60 хувь нь далай тэнгист урсдаг гэсэн судалгааг 2015 онд хийж байжээ.
Хуванцар хог хаягдлаас болж жил бүр далай тэнгисийн олон амьтан үхдэг. Өнгөрсөн зургадуур сард Тайландын өмнөд эргээс олдсон халимны гэдсэн тодроос долоон кг хуванцар гарч байсан. НҮБ-ын судалгаагаар жил бүр 10 сая тн ийм төрлийн хог хаягдал далайн усыг бохирдуулдаг байна.
Эх сурвалж: www.bbc.com