СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-21

Засгийн газрынхаа эмзэг цэг нь Ц.Даваасүрэн шүү

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

. Засгийн газрыг огцруулах асуудлаар 27 гишүүн нэгдэж УИХ-д өргөн бариад байгаа. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ асуудалд идэвхийлэн оролцож байгаа юм. Харин тэрбээр өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийх үеэрээ “Улс даяараа тог цахилгаангүй болж 0 зогсолт хийх үед нь би Ерөнхий сайдтай уулзаж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээ огцруулаач ээ гэж биечлэн хэлж байсан” гэсэн юм. Одоо бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байгаа болохоор тэрийг, энийг огцруулах байсан юм гэж ярих нэгэнт оройтсон. Гэхдээ Засгийн газар огцордог ч бай, огцордоггүй ч бай Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрынхаа эмзэг цэг нь хэвээрээ байна шүү гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сануулсан хэрэг. Ер нь Ерөнхий сайдад итгэх ард олны итгэл бас буурчихаагүй байна.

Гал дөлтэй, өөрийн гэсэн араншин, үнэт зүйлтэй гэсэн хүлээлт түүнийг өнгөрсөн жил Ерөнхий сайд болгосон юм. Дорноговь аймагт вагон осолдож, Зам, тээврийн хөгжлийн яаманд газрын дарга нар нэгнийгээ хөнөөсөн хэрэг гарахад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сайдынхаа албан тушаалаас сайн дураараа огцорч байлаа. Дэд сайд Б.Цогтгэрэл ч мөн ажлаа өгсөн юмдаг. Энэ бол Монгол төрийн залгамжид яалт ч үгүй сайн жишиг болж үлдэнэ. Бас тэднийг албан тушаалаа өгөхөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөлөөлсөн гэх итгэл олны дунд байсан юм.

Ц.Даваасүрэн “Нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэлээ” гээд бусад руу бухаад өнгөрч байв

Учир нь, өнгөрсөн есдүгээр сард орон даяар тог тасрахад Эрчим хүчний сайд . Үүнийгээ Ерөнхий сайдад юу гэж ойлгуулсныг мэдэхгүй юм. Ямартаа ч . Ерөнхий сайд ч шахаж барьсан юм гараагүй. Уг нь тэгж улс, хотоороо тоггүй болсон үед наад зах нь орон сууцны айлууд өтгөн шингэнээ ч зайлуулж чадахгүй хүнд байдалд орсон юм шүү. Эрх биш дулаан цаг таарсан болохоос одоо дахиад тийм явдал болбол хотоороо хөлдөнө, түүнийг дагаад эмх замбараагүй байдал бий болно гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ийм болохоор л эрчим хүчний салбар чухал байдаг юм. Ер нь ганц энэ шалтгаан биш л дээ.

Журмаараа бол салбарын сайд биеэ өмөөрөх биш ажлыг урагшлуулах, хулгай зэлгий гарахаас сэргийлэх үүрэгтэй

АТГ-аас Эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнууд салбарынхаа тендерт оролцож их хэмжээний ажил авсан тухай мэдээлэхэд Ц.Даваасүрэн сайд “Миний ах дүү нар байхгүй” гээд л гараад ирж байлаа. Үүнийгээ биелүүлэхгүй байна аа л гээд байгаа юм. Мөн Багануурын цахилгаан станцын асуудлыг гацаасан, нийслэлийн утааг бууруулах хүрээнд хийгдэж буй Хүчит шонхор дэд төвийн ажлыг явуулахгүй байгаа нь хачирхалтай.

Олон улсын зочид төлөөлөгчдийн өмнө “Монгол бол сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй орон. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн” гэж ярьдаг хэрнээ нар, салхины эрчим хүч гаргах хувийн хэвшлийн тусгай зөвшөөрлүүдийг хав дарчихаад байгаа нь ч сонин. Ямар эрх ашиг, хүсэл шунал ард нь нуугдаж байна вэ гэж хардах ч үндэслэлтэй билээ. Түүнчлэн өөрийнхөө туслахаар ажиллаж байсан эмэгтэйд албан тушаал гаргаж өгсөн, сонгуулийнхаа менежерийг Барилга хөгжлийн төвийн даргаар тавьсан гээд үргэлжлэнэ. Бас цахилгааны сул утаснуудыг эмхлээгүйгээс өнгөрсөн зун гэхэд л хоёр хүүхэд хорвоог орхилоо. Эрчим хүчний сайд ингэж Засгийн газрынхаа нүүрийг улалзуулсаар байх юм уу. Тийм болохоор түүнд хариуцлага тооцсонгүй гэж иргэд бухимдаад байгаа юм. Тэгэхээр одоо байдал хаашаа ч эргэсэн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэндээ Засгийн газрын тэргүүн хариуцлага тооцох хэрэгтэй дээ.

П.Пүрэв

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.