СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-21

Өнөөдөр Засгийн газар болон хоёр байнгын хороо хуралдана

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Тухайлбал, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УУХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолт, Монгол Улс, БНСУ-ын хамтарсан судалгааны дүн, Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээний дүнгийн талаар хэлэлцэх юм.

Түүнчлэн 2018 оны ургац хураалтын урьдчилсан дүн, Мал аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүнгийн талаар хэлэлцэхээр товложээ.

 Мөн өнөөдөр УИХ-ын Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх юм.

.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.