СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-20

ВИДЕО: Осака жүдо бөхийн их дуулга тэмцээн нөгөөдөр эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг бол Токиогийн их дуулга тэмцээн билээ. Учир нь ирэх жилийн жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Токио хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор энэ жилийн их дуулга тэмцээнийг Осака хотод зохион байгуулахаар болсон байна. 2003 онд Осака хотод жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн зохион байгуулагдснаас хойш жүдо бөхийн томоохон тэмцээн уг хотод зохион байгуулагдаагүй юм. 

Энэхүү тэмцээнд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бол Монгол улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 11 жүдоч, эмэгтэй 3 жүдоч нийт 14 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна. 

 

2017 оны Токио их дуулга тэмцээнд манай улс 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, 1 шагналт тавдугаар байр, 1 шагналт долоодугаар байр эзэлсэн амжилтаар медалийн чанараараар 60 орноос хоёрдугаар байрт жагссан сайхан амжилтыг үзүүлсэн юм. Өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн 81кг жинд алтан медаль хүртсэн О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 48кг жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг нар энэ жил Осакагийн их дуулга тэмцээний татами дээр гарна.

Манай www.livetv.mn уламжлал ёсоор тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх болно. Монголын баг тамирчиддаа амжилтын дээдийг хүсэн ерөөж байна. 

Та бүхэндээ өнгөрсөн жилийн Токиогийн их дуулга тэмцээний шилдэг 10 ИППОН савалтуудыг хүргэж байна. Энд манай хоёр ч жүдочийн маань гайхамшигт цэвэр савалт багтсан байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.