Дэлхийн миссд өрсөлдөж буй Э.Энхриймаагийн авч явсан Чингисийн “АЛТАН ГЭРЭГЭ” дэлхийд шилдэг бэлгээр шалгарчээ. “Хас Гоёл” ХХК-ийн уран гарт дархчуудын мэлмий, гар, ухааны ураа шингээн урлаж бүтээсэн энэхүү "АЛТАН ГЭРЭГЭ" нь Монголчуудын эртний төрт ёсны өв уламжлалыг харуулсан байна.
Уг бүтээлийг бүтээхдээ 999 буюу 24 кратын сорьц бүхий 480 грамм цалин цагаан мөнгийг 999 сорьцтой 20 грамм цэвэр алтаар бүрж монгол хаш чулуунд суурилуулан бүтээжээ. Дэлхийн нэр хүндтэй уг тэмцээнд оролцохоор ирсэн 120 гаруй орны гоо бүсгүйн бэлгэн дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болсон байна.