Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Уг байнгын хороонд 19 гишүүн харьяалагддаг аж. Тэдний долоо нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ.
Хайнаа хагалж эцсийн шийдвэр гаргах эрх МАХН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүүд байна
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр шийдвэр гаргаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн билээ. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд намынхаа шийдвэрийг дагаж Засгийн газрыг огцруулах кноп дарах магадлалтай. ТББХ-нд Ардчилсан намаас Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нарын гишүүн харьяалагддаг. Тэд МАН-ын бүлгийн 7 гишүүн дээр нэмж Засгийн газрыг огцруулах санал өгнө гэсэн үг.
19 гишүүний 9 нь ийнхүү Засгийн газрыг огцруулахыг дэмжих бол нөгөө 9 нь огцруулахын эсрэг байх магадлалтай. Тэгвэл энэ дунд хайнаа хагалж эцсийн шийдвэр гаргах эрх МАХН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүүд байна. Тэрээр аль талд нь саналаа өгсөнөөс хамаарч ТББХ-ны шийдвэр гаргах юм. Гэвч тус байнгын хорооноос ямар ч шийдвэр гарсан эцсийн дүндээ УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг авч хэлэлцдэг зарчимтай.
Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүн:
Н.Амарзаяа /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
С.Бямбацогт /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
Ж.Мөнхбат /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
О.Содбилэг /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
Д.Хаянхярваа /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
М.Энхболд /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
Ж.Эрдэнэбат /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
Д.Эрдэнэбат /АН/
Ж.Батзандан /АН/
О.Баасанхүү /МАХН/
Б.Жавхлан
Г.Занданшатар
Д.Лүндээжанцан
Б.Наранхүү
Л.Оюун-Эрдэнэ
Д.Сумъяабазар
Д.Тогтохсүрэн
Н.Цэрэнбат
Н.Энхболд