СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-20

УИХ-ын гишүүн Б.Батзориг ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар АТГ-т байцаагджээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг АТГ байцааж эхэлсэн гэсэн мэдээллийг өнөөдөр зарим хэвлэлүүд онцолжээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг өглөө.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлэг авсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байна. Ингэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, . ЖДҮХсангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байгаа банк бус санхүүгийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

болно. Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Прокурорын хяналт дор явуулж байна.

Тиймээс хуулийн дагуу ажиллаж байгаа АТГ-ыг улс төрийн үйл явдал дунд хавчуулах, нэр холбох, үйл ажиллагааг нь саармагжуулах элдэв санаа зорилготой мэдээ, мэдэгдэл тарааж байгааг эрс эсэргүүцэн үүгээр үгүйсгэж байна.

Энэ гэмт хэргийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, холбогдох мэдээллийг албан ёсоор хүргэх болно.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.