Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга 86 дахь жилийнхээ өвөл цагийн нээлтийг энэ сарын 30-наас ирэх сарын 2 хүртэл "Чингис хаан" рок дууриар хийх нь. Тус чуулга нь “Тоонот нютаг” бүжгийн цоморлиг, “Нарны охид” дуулалт жүжиг, "Хүннү" дуурь, "Нэр төр" бүжгэн жүжиг гээд олны мэдэх нэрийн хуудас болсон уран бүтээлүүдтэй. "Чингис хаан" рок дуурь нь Азид анх удаа тавигдсан рок дуурь гэдгээрээ онцлогтой. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан тавьж байв. Дуурийн уг цомнолыг Д.Ганзориг, хөгжмийн зохиолыг С.Тараа нар бичжээ.
2006 онд тавигдсан "Чингис хаан" рок дуурийн Чингис хааны дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Батбаатар бүтээж байсан бол өдгөө сэргээн тавигдах гэж буй рок дуурийг дахин амилуулахаар боллоо.
Уран бүтээлчид, хувцас, тайзны хувьд шинэчлэл хийгдээд буй уг дуурийн гол дүр дуучин залуу 10 жилийн өмнө омголон залуу Тэмүжинийг бүтээж байсан бол одоо буурьтай, алсын хараатай, хүчирхэг Чингис хааныг бүтээх нь ээ. Товчхон хэлбэл түүнээс уран бүтээлч хүний арга ажиллагаа, дүр хэрхэн бүтээж буйг олж харах юм. Хэрэв та 2006 онд уг дуурийг үзэж байсан одоо дахиад үзвэл ялгааг нь илүү олж харна.