СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-19

ШУУД: Бокс ДАШТ М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөө тулалдана

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

 

Манай улсаас 7 ширэн бээлийтэн оролцож байгаа ба одоогийн байдлаар 2 тамирчин ялалт байгуулан цааш тулаануудаа үргэлжлүүлж байна. 

54 кг жинд M.Нандинцэцэг эхний тойрогт Унгар улсын тамирчин Ц.Цабинаг техникийн илт давуугаар хожсон бол шигшээ 8д шалгарах тулаанаа Хорват улсын боксчин Питеса Зелжанатай хийж мөн хугацаанаас өмнө "дутуу гаргаж" гайхалтай сайхан тоглолтыг үзүүлээд байна. М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөө маргааш Марокко улсын Зохра Эз-Захроутай тулалдахаар боллоо. Зохра Эз-Захроугийн хувьд Рио-2016 Олимпийн их наадамд оролцож байсан энэ жил 35 настай хашир туршлагатай тамирчин юм. 

75 кг жинд М.Мягмаржаргал Аргентин улсын тамирчин Марзо Ясмин Рокиотой тулалдан ялж өнөөдөр энэ жинд чансаагаар тэргүүлж буй Нидерландын Ноучка Фонтинтэй өрсөлдөнө.

 

www.livetv.mn сайт сонирхогчдын боксын ДАШТ-ийг шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд Монгол тамирчдынхаа тулааны өмнөх болон дараах мэдээллийг та бүхэндээ шуурхай хүргэхээр ажиллаж байна. 

А дэвжээг шууд үзэх:

В дэвжээг шууд үзэх:

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.