СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-19

“Big bowling” клубын 10 жилийн ойн тэмцээн боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө


“Big bowling” клуб байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит клубуудын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
Нийт 15 баг оролцож, урьдчилсан шатанд 3 тоглолт хийж өндөр оноо авсан 8 баг нь цааш хасагдах журмаар аваргаа тодруулсан тус тэмцээнд .
Өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс “Big bowling” клубын тамирчин Б.Батхүү (257 оноо), бүсгүйчүүдээс “B zone” клубын Б.Оргилмаа (196 оноо) нар шалгарч тус бүр 100 мянган төгрөг гардлаа.
Сүүлийн үеийн тэмцээнүүдэд ажиглагдаж байгаа багуудын жигд өрсөлдөөн, тамирчдын чансаа тэгширсэн байдал ч өчигдрийн тэмцээнээс бас харагдсан. Учир нь багуудын хожил, хожигдлын харьцаа хэдхэн онооны зөрүүгээр шийдэгдэж байлаа.
Тэмцээний үеэр Мөн тамирчдын хоол, ус ундааг тус клубээс бүрэн даасан бөгөөд урьд өмнө үзэгдээгүй гоёмсог хэлбэр хийцтэй цом, медаль хийлгэсэнд тамирчид ам сайтай байсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.