Снукер билльярдын "Northern Ireland Open 2018" тэмцээн 11 сарын 12-18 өдрүүдэд Умард Ирландын Белфаст хотод явагдаж дууслаа.
Шилдэг 128 билльярдчид өрсөлдсөн уг тэмцээний шагналын сан нь ойролцоогоор Монгол мөнгөөр 1 тэрбум гаруй төгрөг байлаа. Финалын тоглолтонд дэлхийн чансааны 3т эрэмблэгдэж буй Англи улсын тамирчин Ронни О Сулливантай мөн Англи улсын тамирчин дэлхийн чансааны 5д эрэмблэгдэж буй Жадд Трамп өрсөлдлөө. Урьд өмнө нь 22 тэмцээн дээр энэ хоёр тамирчин хоорондоо таарч 12 удаагийн тэмцээнд нь Ронни О Сулливан хожоод байсан юм. Үндсэндээ өгөө аваатай эн тэнцүүхэн тоглолттой хоёр тамирчны хувьд энэ тэмцээний финалын тоглолт ч мөн адил эхний 14 үеийн тоглолт ижил тэнцүүхэн хожлын харьцаатай явагдаж байлаа. Гэвч сүүлийн 2 үе дараалан Ж.Трамп хожил авснаар 7:9 онооны харьцаагаар Ж.Трамп тэмцээний цомыг өргөлөө.
2017 оноос хойш сүүлийн гурван тэмцээн дараалан (2017 Hong Kong Masters, Shanghai Masters, 2018 Players Championship) хоорондоо хагас шигшээ, шигшээ тоглолтууд дээр таарахад бүгдэд нь Ронни О Сулливан хожоод байсан цувралыг Ж.Трамп ийнхүү зогсоолоо.
Одоо бүгдээрээ хоёр тамирчны шигшээ тоглолтыг бүрэн эхээр нь үзэж сонирхцгооё:
Эхний үе
Сүүлийн үе: