СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-19

ВИДЕО: Г.Ганхуяг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Уг тэмцээнд Монгол улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, ОУХМ Б.Батзориг, Б.Идэрсайхан нарын удирдлага дор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон юм.

“U-23”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв. 

Урд шөнө буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Румынд

23 хүртэлх насны ДАШТ-д хоёр дахиа (өнгөрсөн жил Польшид хүч үзсэн) зодоглосон Г.Ганхуяг Бухарестийн дэвжээнд өчигдөр 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Ираны Камран Гасемпурт 0:4-ээр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Туркийн Ариф Озентэй "тооцоотой", "хийгүй", "нягт" барилдан 4:1-ээр ялснаар шагналын тавцанд зогсов.

Одоо түүний барилдаануудын бичлэгийг хамтдаа үзэж сонирхцгооё. 

1/8 д Румын улсын бөх Михай Николае Палахиаг 8:6 онооны харьцаагаар хожлоо.

Шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1 онооны харьцаагаар хожлоо.

Хагас шигшээд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Ираны Камран Гасемпурт 0:4 онооны харьцаагаар ялагдсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Туркийн Ариф Озентэй барилдан 4:1-ээр ялснаар Хүрэл медаль хүртэв.

НЭРИЙН ХУУДАС
Ганбаатарын Ганхуяг 1996 оны гуравдугаар сарын 16-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 2014 онд гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлага дор “Ганьт” клубт чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Ховд аймгийн Булган сумын хоёрдугаар 12 жилийн дунд сургууль, “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.