ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гэртээ хар тамхины төрлийн ургамал тарьж ургуулж байсан, Турк улсын иргэнийг баривчилжээ. Тэрээр 2016 оноос Монголд цагаачлан амьдарч байжээ. Цагдаагийнхан сэжигтэн М-ийг Баянзүрх дүүрэг дэх “Амгалан” хотхоноос баривчилсан бөгөөд М нь гэрийнхээ нэг буланг ургамал тарихаар тусгайлан тохижуулсан байсан гэнэ. Сэжигтнийг хар тамхины төрлийн ургамлаа өөрөө хэрэглэдэг, зарж борлуулдаг байж болзошгүй учраас нарийн шинжилгээ явуулж эхэлсэн төдийгүй эхнэрт нь гэмт хэргийг нуун далдалсан гэх үндэслэлээр хуулийн арга хэмжээ авах гэнэ.