Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдрө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш говийн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 19-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд говь, тал хээрийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм байна.
Түүнчлэн 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасаар шуурна. Дархадын хотгор, Алтай , Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 8-13 хэм хүрч хүйтэрнэ.