Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нярай хүүхдийн цогцос олджээ. 2018 оны арваннэгдүгээр сарын 09-ны өдөр нярайн цогцсыг олсон бөгөөд одоогоор Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эхийг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэн таны ойр орчмын хүрээлэлд байгаа эмэгтэй хүмүүсээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 09-ний өдөр амаржсан эхчүүдийн төрсөн хүүхэд хаана байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бол цагдаагийн байгууллагад хандахыг хүсэж байна. Мэдээллийн нууцыг чандлан хадгалж, холбогдох хууль, журмын дагуу хоёр сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулах аж.
Холбоо барих утас: 102, 99042403, 91102403