Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээний эхний хоёр өдрийн барилдаанууд өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.
Энэ тэмцээнд 62 орны 412 шилдэг жүдочид оролцож байна. Манай улсаас өнгөрөгч 7 хоногт Такшкентийн гран при тэмцээнд оролцсон МУГТ Г.Болдбаатар тэргүүтэй 10 жүдоч барилдаж байна.
Эхний хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид 1 алт, 1 хүрэл, 1 шагналт тавдугаар байр, 1 шагналт долоодугаар байр эзэлсэн амжилтаар медалийн чанараар тэмцээнд оролцогч 62 орны 5 дугаарт жагсаж байна. БНХАУ-ын баг тамирчид 1 алт, 2 мөнгөн медальтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг жингийн барилдаануудыг явагдах юм.
Манай бөхчүүдээс өнөөдөр 1 жүдоч дэвжээнд гарах ба эмэгтэйчүүдийн -78кг жинд Ш.Сэржмядаг "D" хэсэгт эхний тойргын барилдаанаа Израйл улсын жүдоч Кенион Омри-той барилдах оноолт гараад байна. /Нэгдүгээр дэвжээ/
Израйл улсын жүдоч Кенион Омригийн хувьд 430 оноотойгоор дэлхийн чансааны 60д эрэмблэгдэж буй тамирчин юм.
Шууд үзэх нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: