Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээний эхний хоёр өдрийн барилдаанууд өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.
Энэ тэмцээнд 62 орны 412 шилдэг жүдочид оролцож байна. Манай улсаас өнгөрөгч 7 хоногт Такшкентийн гран при тэмцээнд оролцсон МУГТ Г.Болдбаатар тэргүүтэй 10 жүдоч барилдаж байна.
Эхний хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид 1 алт, 1 хүрэл, 1 шагналт тавдугаар байр, 1 шагналт долоодугаар байр эзэлсэн амжилтаар медалийн чанараар тэмцээнд оролцогч 62 орны 5 дугаарт жагсаж байна. БНХАУ-ын баг тамирчид 1 алт, 2 мөнгөн медальтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд эмэгтэй шигшээ баг нь Франц дасгалжуулагч ажиллуулж байгаа нь үр дүнгээ өгч байна гэлтэй.
Манай бөхчүүдээс өнөөдөр 1 жүдоч дэвжээнд гарах ба эмэгтэйчүүдийн -78кг жинд Ш.Сэржмядаг Израйл улсын жүдоч Кенион Омри-той барилдах оноолт гараад байна.
www.livetv.mn сайт тэмцээнийг шууд дамжуулахаас гадна мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулж байгаа билээ.
Одоо та бүхэндээ тэмцээний эхний өдөр гарсан шилдэг Иппон түүвэр бичлэгийг хүргэж байна: