СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-18

ВИДЕО: 1 тэрбум гаруй төгрөгийн шагналын сантай тэмцээн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Уг тэмцээн нь дэлхийн чансааны оноо өгдөг нэр хүндтэй тэмцээн тул шилдэг 128 билльярдчид өрсөлдөж байгаа ба шагналын сан нь ойролцоогоор Монгол мөнгөөр 1 тэрбум гаруй төгрөгийн шагналын сантай тэмцээн юм. Урд шөнө тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдаж дууслаа. Хагас шигшээд Дэлхийн чансааны 1д эрэмблэгдэж буй Англи улсын тамирчин Марк Селби дэлхийн чансааны 3т эрэмблэгдэж буй мөн Англи улсын тамирчин Ронни О Сулливантай тоглолоо. Уг тоглолт жинхэнэ "халуухан" болсон ба хэн түрүүлж 6 хожсон нь шигшээ тоглолтонд шалгарч үлдэх тул харилцан хожлуудыг авч эцсийн дүнд "Пуужин" хочит Ронни О Сулливан 6:5 харьцаагаар хожиж финалд шалгарлаа. Ийнхүү 6 хожихдоо 3т нь Ронни 100-аас дээш оноо авч үзэгчдийг шуугиуллаа. Урьд өмнө нь хоёр тамирчин хоорондоо 27 тэмцээн дээр учраа таарч Ронни О Сулливан 17 тэмцээнд нь Селбиг хожсон байдаг. Уг 27 тэмцээний 8 тэмцээнд нь финалд хоорондоо таарч 5д нь Селби хожсон байдаг. 

Марк Селби болон Ронни О Сулливан нарын тоглолтыг бүрэн эхээр нь үзэх:

Эхний үе

Сүүлийн үе

Хагас шигшээ нөгөө тоглолт болох Дэлхийн чансааны 5д эрэмблэгдэж буй Жадд Трамп болон дэлхийн чансааны 77д эрэмблэгдэж буй Израйл тамирчин Эдэн Шарав нарын хооронд боллоо. Уг тоглолтонд Жадд Трамп 6:3 харьцаагаар хожил авч финалд шалгараад байна. 

Финалын тоглолт өнөө шөнө явагдах ба www.livetv.mn сайт тэмцээний талаарх мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах болно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.