Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өчигдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэлж Монгол улсын баг тамирчид 1 алт, 1 хүрэл, шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ сайхан эхлүүллээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг, эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг жингүүдийн барилдаан явагдаж байна. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 17 цагт эхлэх бол медалийн барилдаанууд 23:00 цагаас явагдах юм. www.livetv.mn сайт хэсгийн барилдаануудаас эхлэн 3 дэвжээг шууд дамжуулан үзүүлж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Б.Мөнгөнчимэг С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын жүдоч Ши Суижуантай барилдан цаг дуусахаас өмнө цэвэр савсан. Харин одоо С хэсгийн аваргын төлөө Францын жүдоч Ди Синтио Маеллетэй барилдахаар боллоо. Франц жүдочийн хувьд өнөөдөр нэгдүгээр тойрогт Дани, хоёрдугаар тойрогт Недерланд жүдочдыг цаг дуусахаас өмнө цэвэр ялсаар хэсгийн аваргын төлөө МУГТ Б.Мөнгөнчимэгтэй барилдахаар тунан үлдээд байна. Хоёр тамирчны хувьд 6 жилийн өмнө Абу Дабыгийн их дуулга тэмцээний хагас шигшээ барилдаан дээр нэг удаа учраа тааран барилдаж манай бөх ялагдаж байсан юм. Энэ удаа даагаа нэхэх сайхан боломж гарч ирлээ.
Нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: