Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн хоёр дахь өдрөө тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Б.Мөнгөнчимэг С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын жүдоч Ши Суижуантай барилдан цаг дуусахаас өмнө цэвэр савлаа.
Цэвэр савсан барилдааныг үзэж амжаагүй үзэгчдэдээ зориулан бичлэгийг нь хүргэж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг, эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг жингүүдийн барилдаан явагдаж байна. www.livetv.mn сайт хэсгийн барилдаанууд болон 24:00 цагаас явагдах медалийн барилдаануудыг шууд дамжуулан үзүүлэх юм.