Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өчигдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэлж Монгол улсын баг тамирчид 1 алт, 1 хүрэл, шагналт тавдугаар байр эзэлээд байгаа билээ.
Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 17 цагт эхлэх бол медалийн барилдаанууд 23:00 цагаас явагдах юм. www.livetv.mn сайт хэсгийн барилдаануудаас эхлэн 3 дэвжээг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг, эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг жингүүдийн барилдаан явагдаж байна. -63 кг жинд манай хоёр шилдэг жүдоч барилдаж байгаа бөгөөд Б.Ганхайчийн хувьд хоёрдугаар тойрогт Румын улсын жүдоч Добре Стефаниа Аделинатай барилдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
МУГТ Б.Мөнгөнчимэг С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын жүдоч Ши Суижуантай барилдан цаг дуусахаас өмнө цэвэр савлаа. Ийнхүү МУГТ Б.Мөнгөнчимэг С хэсгийн аваргын төлөө Францын жүдоч Ди Синтио Маеллетэй барилдахаар боллоо. Франц жүдочийн хувьд 1076 оноотойгоор дэлхийн чансааны 36-д эрэмблэгдэж байна. Хоёр тамирчны хувьд 6 жилийн өмнө Абу Дабыгийн их дуулга тэмцээн дээр нэг удаа учраа тааран барилдаж манай бөх ялагдаж байв. Энэ удаа даагаа нэхэх сайхан боломж гарч ирлээ.
Нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: