Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээн өчигдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэлж Монгол улсын баг тамирчид 1 алт, 1 хүрэл, шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ сайхан эхлүүллээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81 кг жингүүдийн барилдаан явагдана. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 17 цагт эхлэх бол медалийн барилдаанууд 23:00 цагаас явагдах юм. www.livetv.mn сайт хэсгийн барилдаануудаас эхлэн 3 дэвжээг шууд дамжуулан үзүүлнэ.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд манай хоёр шилдэг жүдоч хүч үзэж буй бөгөөд хоёулаа эхний тойрогт гоц мөргөсөн юм.
Б.Ганхайчийн хувьд хоёрдугаар тойрогт Румын улсын жүдоч Добре Стефаниа Аделинатай барилдахаар гуравдугаар дэвжээнээ яг одоо гарч ирж байна. Румыны жүдочийн хувьд 840 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 47-д эрэмблэгдэж буй бол Б.Ганхайч 2005 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 20-д эрэмблэгдэж буй. Өмнө нь хоёр жүдоч хоорондоо хоёр удаа учраа таарахад манай жүдоч хоёуланд нь ялаад байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрч 7 хоногт болсон Ташкентийн гран при тэмцээнд мөн л 16д таарч Б.Ганхайч ялсан юм.
МУГТ Б.Мөнгөнчимэг С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын жүдоч Ши Суижуантай мөн гуравдугаар дэвжээн дээр барилдана. БНХАУ-ын тамирчны хувьд 88 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 88д эрэмблэгдэж буй бол МУГТ Б.Мөнгөнчимэг 2937 оноотойгоор дэлхийн чансааны 11-д эрэмблэгдэж байна. БНХАУ-ын тамирчин өмнө нь МУГТ Б.Мөнгөнчимэгтэй таарч барилдаж байгаагүй харин Б.Ганхайчид Хөххотын гран при тэмцээнд хожигдож байсан тамирчин юм.
Нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ: