Саудын Арабаас АНУ-д ирсэн сэтгүүлч Жамал Кашоггийн аллагын хэрэг ойрын сар гаруйн хугацаанд дэлхийн нийтийн анхаарлын төвд байв.
Өрнөдийн орнууд Саудын Араб улсын эрх баригчдыг түүний үхэлд буруутгасаар ирсэн.
АНУ-ын Тагнуулын төв газраас Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохамед бин Салман аллагыг захиалсан гол эзэн гэж мэдэгдэж байна.
Ойрын эх сурвалжийн мэдээгээр Нэгдсэн улсын Тагнуулын төв газарт угсаа залгамжлах хунтайж аллага захиалсныг нотлох баримт олдсон гэжээ.
Гэвч Саудын эрх баригчид уг таамаглалыг эрс үгүйсгэж, хунтайж Мохамед бин Салман Кашоггийн аллагын тухай юу ч мэдээгүй хэмээн хамгаалж байна.
Угсаа залгамжлах хунтайж Салманы дүү Халед Америкийн төлөөлөгчидтэй утсаар ярьж, жил гаруйн турш Кашоггитой холбоо тогтоогоогүй, Истанбул дахь консулын газарт очих аюулгүй байдлыг нь бүрэн хангасан байсан гэж мэдэгджээ.
Кашогги Саудын Арабаас дүрвэж АНУ-д амьдарч байхдаа “Вашингтон Пост” сонинд нийтлэл бичиж, арабын ертөнцийг хурц тодоор шүүмжлэгчдийн нэг байсан юм.
Өнгөрсөн 10 дугаар сарын хоёрны өдөр Турк эмэгтэйтэй гэр бүлээ батлуулах гэж Истанбул хот дахь Саудын консулын газар руу ороод эргэж гарч ирээгүй.
Туркийн мөрдөгчид Кашоггийн цогцосыг олоогүй ба аллагын гэмт хэргийг эрх мэдэлтэй өндөр дээд албан тушаалтнууд захиалсан гэж сэрдэж байсан.
Эх сурвалж: www.bbc.com