Онлайн телевиз www.LiveTV.mn сайтаас Замын хөдөлгөөний удирдах төвтэй хамтран өдөр бүр хүрдэг байсан Автозамын хөдөлгөөний мэдээлэл түр тасалдаад байсан билээ. Замын хөдөлгөөний удирдах төвд гарсан техникийн саатлын улмаас өнгөрөгч өдрүүдэд замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай дамжуулж чадаагүйдээ үзэгч, уншигчдаасаа хүлцэл өчье.
Өнөөдрөөс /2018-11-17/ эхлэн цаг 30 минут тутамд Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их ачаалалтай байгаа автозамын мэдээллийг шуурхай дамжуулж эхэллээ.
Өнөөдрийн 16:45 цагийн Замын хөдөлгөөний шууд дамжуулалтыг жүжигчин Т.Бархүү ЗХУТ-ийн тайлбарлагчтай хамт тайлбарлан хүргэсэн нь үзэгчдэд сонирхолтой байлаа.