1889 оноос хойш 130 орчим жилийн турш хүн төрөлхтөн жин хэмжих гол нэгж килограммыг цагаан алт-иридийн өнгөлсөн хайлш “Le Grand K” гэсэн нэрээр томьёолж ирсэн.
Тэгвэл Франц улсын Версаль хотод болсон “Жин ба Хэмжигдэхүүн” олон улсын бага хурал дээр цугласан эрдэмтэд уг тодорхойлолт, хэмжигдэхүүнийг өөрчлөхөөр санал нэгдсэн байна.
АНУ тэргүүтэй 60 орчим орны эрдэмтдийн нэгдсэн саналын дагуу ирэх оны тавдугаар сараас килограммыг тодорхойлох утга өөрчлөгдөнө гэжээ.
Килограммыг тодорхойлох утгыг өөрчлөх нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд чухал нөлөө үзүүлэхгүй ч шинжлэх ухаан, тэр дундаа жин, хэмжүүрийн салбарт маш том хувьсгал болно гэж үзэж байна.
Жингийн хэмжигдэхүүний утгыг өөрчилснөөр дэлхий ертөнцийн хамгийн бичил болон хамгийн том биетийг хэмжихэд илүү хялбар ойлгомжтой болно хэмээн олон улсын эрдэмтдийн баг үзжээ.
Эх сурвалж: www.independent.co.uk