СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-17

ШУУД: 3х3 Оюутны Дэлхийн Лигийн финалд Монголын баг тоглох гэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Тус тэмцээнд эрэгтэй 16 баг өрсөлдөж байгаагаас Монголын баг (Мон-Алтиус Биеийн тамирын дээд сургууль) “А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарч хасагдах шатанд Туркийн багтай (Istanbul Arel их сургууль) яг одоо тоглох гэж байна.

“А” хэсэгт Мексикийг хожсон ч Герман, Коста Рикагийн багт хожигдсон манай залуус хэсгийн хоёрдугаар байрт шалгарч чадсан. Энэ хэсгийг Герман тэргүүлсэн бол Монгол удаалж, Мексик, Коста Рика сүүлийн байруудад бичигдсэн.

Монголын багт "Буэнос Аэрос" залуучуудын олимпийн их наадамд оролцсон тамирчид байгаа ба багийн бүрэлдэхүүнд Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл нарын тамирчид багтсан бол дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.

www.livetv.mn сайт Монголын багийн тоглолтуудыг шуурхай шууд дамжуулан үзүүлэх болно. 

Шууд үзэх:

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.