Румын улсын нийслэл Бухарест хотноо 2018 оны ДАШТ 11 сарын 12-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
62 кг жинд Монголын боксын үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа Монгол улсын гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо. 2017 онд Польш улсад болсон 23 хүртэлх насны боксын анхны ДАШТ-д 60 кг жинд хүрэл медаль хүртэж байсан тэрбээр Бухарестэд амжилтаа ихэрлүүлж, хос медальтан болж байна.
Одоо түүний бүх барилдаануудын бичлэгийг хамтдаа үзэцгээе.
Э.Гантуяа 1/8 шигшээ барилдаанд “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, Японы Юүкако Кавайд оноогоор цэвэр (2:12) ялагдсан.
Японы бөх шигшээд шалгарсан тул манай бөхөд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Беларусийн Кристина Сазыкинаг оноогоор цэвэр (14:2) цэвэр ялсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ЕАШТ-ий медальт эзэн орны Кристу-Тунде Инцег 4:2 яллаа.