Corolla суудлын автомашин цоо шинэ загвараа танилцууллаа. 2020 нэртэй шинэ загвараа Toyota корпораци ирэх оны хавар борлуулж эхэлнэ. Үнийн хувьд 20,000 ам.долларт багтах ба 19,000 ам.доллар хавьцаа байна гэж авто салбарынхан таамаглаж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Toyota корпораци хаалга нь дээшээ сөхөгдөж онгойдог Corolla шинэ загварыг танилцуулж байсан юм. Энэ удаад танилцуулсан 2020 загвар урьд өмнөх загваруудаас илүү тансаг, хэлбэр загвар нь шинэлэг орчин үеийн төдийгүй аюулгүй байдлын хувьд сайжирсан байна.
Тус корпораци 1966 оноос хойш Corolla загварыг худалдаанд гаргасан ба нэрээ сольсон ч үнэнч хэрэглэгч ихтэй. Нэн ялангуяа Toyota-г дэлхийд тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч болоход уг загвар ихээхэн хувь нэмрээ оруулсан гэж үздэг. Анх үйлдвэрлэгдсэнээсээ хойш 45 сая ширхэг борлогдсон Corolla автомашин өмнөхөөсөө илүү сонирхолтой, хээнцэр болжээ.
Эх сурвалж: www.cnn.com