СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-17

ВИДЕО: “Hague-2018” гран при тэмцээний өнөөдрийн оноолт

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Япон улс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар тэмцээнд оролцогч 62 орны тэргүүнд бичигдэж буй бол Монгол улс дэд байранд жагсаж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаан явагдана. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 17 цагт эхлэх бол медалийн барилдаанууд 23:00 цагаас явагдах юм. www.livetv.mn сайт хэсгийн барилдаануудаас эхлэн 3 дэвжээг шууд дамжуулан үзүүлнэ. 

Манай бөхчүүдээс өнөөдөр 3 жүдоч дэвжээнд гарах ба манай бөхчүүдийн барилдах жингүүдийн оноолтыг жүдо сонирхогч та бүхэндээ хүргэж байна.

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн оноолт:

С.Чинзориг D хэсэгт эхний тойрогт Монако улсын тамирчин Бесси Седриктэй барилдах хуваарьтай байна.

 

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт:

МУГТ Б.Мөнгөнчимэг С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн юм. Уг жингийн В хэсэгт эхний тойрогт мөн гоц мөргөсөн байна.

 

Та бүхнийхээ амралтанд зориулан "Hague 2017" гран при тэмцээний торгон агшнуудын видео түүврийг хүргэж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.