Замын цагдаагийн урд талд гүүрэн байгууламж барьж, нийслэлийн автозамын түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулахаар өнгөрсөн жилээс барилгын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Уг ажлын явц ямархуу хэмжээнд явагдаж байгаатай НЗД бөгөөд УБ хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс танилцаж байна.
Энэ жилийн ажил 2018-12-15 нд зогсож, Олимпийн гудамжийг 2019 оны 3 дугаар сар хүртэл түр нээх аж. Харин хавар барилгын ажил эхлэхээр буцаагаад замын хөдөлгөөнийг хааж, гүүрийн байгууламжийг үргэлжлүүлэн барина.