Жүдо бөхийн “Hague-2018” гран при тэмцээний эхний өдөр манай бөхчүүд урамтай сайхан барилдаануудыг үзүүлж МУГТ Д.Амартүвшин алт, МУГТ Г.Болдбаатар нар хүрэл медалийн эзэд боллоо.
Гаагийн татамид 66 орны 443 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг жингийн медальтнууд тодорсон. Д.Амартүвшин Болгар, Сири, Бразилын бөхчүүдийг ялж “С” хэсгийн, Г.Болдбаатар АНУ, Нидерланд, Францын бөхчүүдийг ялж “D” хэсгийн аварга болсон. Шигшээд барилдаанд тэд хоорондоо учраа тааран барилдаж Д.Амартүвшин гавьяат ялж аваргын төлөө барилдахаар болсон юм.
МУГТ Д.Амартүвшин Алтан медалийн төлөөх барилдаанд энэ өдрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Японы Аоки Даиг ялснаар аваргын алтан медаль хүртсэн бол МУГТ Г.Болдбаатар Бразилын бөх Китадай Фелипийг ялж хүрэл медалийн тавцанд гарлаа.
МУГТ Д.Амартүвшин эхний тойрогт Болгар улсын бөхтэй барилдсан барилдааны бичлэг:
Хоёрдугаар тойрогт Сир улсын бөхтэй барилдсан барилдааны бичлэг:
Хэсгийн аваргын төлөө Бразил улсын бөхтэй барилдсан барилдааны бичлэг:
Хагас шигшээд МУГТ Г.Болдбаатартай барилдсан барилдааны бичлэг:
Алтан медалийн төлөө Япон улсын бөхтэй барилдсан барилдааны бичлэг: