СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-17

ВИДЕО: ТББХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн (2018.11.16) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн тухай асуудлыг авч хэлэлцээд уг хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзжээ. ТББХ-ны хуралдаан дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, танилцуулга хийсэн аж. Төсөв батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь хориг тавихаас өөр аргагүйд хүрсэн.

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн билээ. Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж ЕТГ-ын дарга Ж.Энхболдын танилцуулгадаа дурдсан байна.

Олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг УИХ-ын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан гэжээ.

 

 

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд ч байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Занданшатар нар “Ерөнхийлөгч Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригоо татаж аваад, засч, сайжруулах шаардлагатай гэсэн тодорхой асуудлаа үндэслэлтэй оруулж ирэн хэсэгчилсэн хориг тавьж болно. Энэ нөхцөлд Засгийн газар, Улсын Их Хурал баталсан хуулиа эргэж харж,  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлын төлөө хамтарч ажиллахад бэлэн” гэжээ.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан төсвийн тухай хуулийн хоригийг ТББХ-ны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 75 хувь нь дэмжээгүй аж. 

                                  Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.