Дакар-2019 уралдаанд оролцох Монголын багийн тамирчдын Улаанбаатар-Франц хүрэх урт аялал Польш улсад үргэлжилсээр. Тэд тэнд түр амарч автомашиндаа галын хорын систем, онгоцоор тээвэрлэх боломжгүй, Монголдоо авчруулж чадахгүй байсан зарим тоноглолуудаа суурилуулж буй.
Манай тамирчид маргааш Польш улсаас цааш хүлгийн жолоо зална. Францын Ле Хавред автомашинаа 11/23-нд өглөө 09:30 цагт хүлээлгэж өгөх юм. Ах дүү тамирчдын Польш улсад хийгдэх байсан үндсэн ажлууд ерөнхийдөө дуусч, туршилтын жолоодлого хийн шалгаж үзсэн байна.