Монгол улс энэ оны эхний 10 сарын байдлаар 10,8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ.
Энэ нь өнгөрсөн оныхоос 24,4 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Үндэсний Статистикийн хорооноос мэдээлэв.
2018 оны 1-10 дугаар сарын хооронд манай улсын экспорт 14,6 хувиар нэмэгдэж 5,9 тэрбум ам.долларт, импорт 39 хувиар өсч 4,9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Нийт экспорт тэрбум ам.доллараар өссөн ба ашигт малтмал, даавуун хэрэглэлийн экспорт 75 сая ам.доллараар нэмэгджээ.
Харин импортын бараа бүтээгдэхүүнүүдээс дизель түлш, машин техник, цахилгаан барааг түлхүү оруулж ирэх болсон байна.
Эх сурвалж: www.xinhuanet.com